Ерөнхий сайдын наран улсад хийсэн айчлалын дараа эрхэм Ерөнхийлөгч БНАСАУ-ыг зорьж төрийн айлчлал хийчихээд ирсэн. Манай Ерөнхийлөгч Умардын эрх баригчидтай уян хатан түвшинд хэлэлцээ хийхээр мордож байгаа харагдсаны цаана үндсэн зорилго нь юу болох талаар гүнзгий түвшинд яригдсан явдал бага байсан ч, өнөөдрийн тухайд учиг асуудал Фукушимагийн цөмийн хаягдлыг Монголын нутагт булшлахын тулд замыг нь чөлөөлөх талаар ярилцахаар явсан байж болзошгүй тухай мэдээлэл гадагшилж байгааг анзаарахгүй байж болохгүй байна. Түүнчлэн залуу Ким манай Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаагүй гэх мэдээлэл цацагдаад байгаа нь хэд хэдэн талтай байж болох бөгөөд асуудлыг чимээгүй нууцлах гэсэн бодлогыг агуулж байхыг үгүйсгэх аргагүй байгаа юм. Ер нь бол арваннэгэн оны гуравдугаар сард Фукушимагийн АЦС-д осол гарснаас хойш тус станцын цөмийн хаягдлыг хаана булах вэ гэдэг асуудал Японы Засгийн газрын хувьд шүдний өвчин болсон гэхэд болно. Осол болох үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Наото Кан “...атомын цахилгаан станцын аюул эрсдэл нь дан ганц цөмийн ослын эрсдлээр хязгаарлагдахгүй. АЦС-аас ашигласан түлш гэдэг цөмийн хаягдал ялгардаг. Цөмийн хаягдлыг аюулгүй хадгалах зохистой шийдлийг дэлхий дахинд өнөөг хүртэл олж чадаагүй. Нэн ялангуяа газар хөдлөлтийн онцгой идэвхтэй бүсд оршдог Япон улсад цөмийн хаягдал урт хугацаагаар хадгалах боломж бололцоо байхгүй.” Хэмээн албан ёсоор мэдэгдэж байв. Өнөөгийн Ерөнхий сайд Шинзо Абэ ч цацрагт ялагдсанаа бүрэн хүлээн зөвшөөрч, цацрагийн хаягдлыг нь хаана агуулах вэ гэдэг дээр улстөрийн нууц тохиролцоонуудыг хийхээр шулуудлаа гэгдэж байсан нь, явж явж манай Монгол тийш чиглэсэн байж болзошгүй байна.

Ямартай ч Ерөнхийлөгчийн айлчлалын дараа Фүкүшимагийн хог хаягдлыг БНХАУ, Хойт Солонгосоор дамжуулан Монголд тээвэрлэхээр талууд тохиролцсон гэх агуулгыг илтгэх төлөвлөгөөний тухай зураг цацагдах боллоо. Үүний цаана улстөрийн түвшний асар том луйврын сүлжээ байж ч болзошгүй байна. Учир нь манайхан шиг үндэсний эрх ашгаа гэх дархлаа нь сул нөхдүүд гадны засгийн газруудтай элдэв янзаар тохиролцоо хийсэн байхад гайхах зүйлгүй шахуу болсон нь эмгэнэлтэй. Тэрчлэн Германы ЗДФ ТВ-ийн сурвалжлагч Японы цөмийн эрчим хүчний салбарт үүрлэсэн гэмт хэрэгтнүүд, тэдний хэрсэн худал хуурмагийн сүлжээ, гэмт хуйвалдааны тухай эрэн сурвалжилсан байдгийг golomt.org-д өгүүлсэн байдаг. Энэ нь Япончууд өөрсдөөсөө хор хөнөөлөө зайлуулахын тулд бусад жижиг улс орнуудын эрх баригчдыг худалдаж авахдаа сийхгүй гэдгийг ч илтгэж байж болох. Ер нь бол Фукушимад гарсан аймшигт ослын шалтгаaн нь зөвхөн “газар хөдлөлт, цунами” бус.Мэргэжлийн хүмүүс цөмийн реакторын аюулгүй ажиллагаан дахь зөрчлүүдийг илрүүлж, олон жилийн туршид анхааруулж байсан ч тэдний үгийг тоож авах эрх мэдэлтэн олдоогүйтэй холбоотой гэдгийг өнгөрсөн хойно нь хэлж ярьж байсныг бас санах хэрэгтэй. Ерөнхий сайд асан Наото Кан хэлэхдээ “Хамгийн ноцтой нь 3 сарын 11-нээс өмнө гамшгаас урьдчилан сэргийлж авах шаардлагатай арга хэмжээнүүдийг огт аваагүй байсан. Энэ утгаараа цөмийн ослын шууд шалтгаан нь цунами байсан гэдэг ч үнэндээ бол АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХУЙЦ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ нь ослын хамгийн гол шалтгаан. Энэ бол АЦС-ыг хариуцан ажиллуулж байсан хүмүүсийн гаргасан алдаа дутагдал. Тэд ажил үүргээ цаг тухайд нь биелүүлээгүйгээс ийм явдал тохиолдсон” гэсэн байдаг.

Түүнчлэн Токиогийн цахилгаан хангамжийн ТЭПКО компани олон арван жилийн туршид тайлан бичгээ хуурамчаар үйлдэж, ноцтой цөмийн ослуудыг нуун дарагдуулж байсан нь илэрсэн бөгөөд 30 гаруй жилийн өмнө Фукушимад цөмийн түлш хайлсан тухай түгшүүрт мэдээлэл ч бас ил болсон юм. Ямартай ч ослын улмаас Фукушимагийн 4 реакторт ноцтой асуудал үүссэн. 4-р реакторын блокын барилга ихээр эвдэрсэн. Балгасан дотор ашигласан цөмийн түлшний 1300 орчим ширхэг саваа хөргөх усан санд нь хадгалагдсан хэвээр байгаа гэж буй. Дахин газар шилгээвэл цөмийн реакторын балгас нурж, асар аюултай ашигласан түлш газарт унах аюултай. Түлш ил задгай хайлвал Япон улс сүйрлийн ирмэгт тулж очино. Халуун цөм хайлахад үхлийн цацраг ялгарч, ямар ч саадгүйгээр хаа сайгүй тархана. Хөрсөн дээр амьд хүн ажиллах боломжгүй болно. Улмаар 1,2,3,5 болон 6-р реакторууд хяналтаас гарна. Тэгээд жинхэнэ галав юүлнэ гэдгийг цөмийн аюулын эсрэг тэмцэгчид судалгаан дээр үндэслэн хэлж яриад байгаа.
Тэгэхээр одоогоор тоо нь ил байгаачлан цөмийн түлшний хаягдал агуулсан 1300 орчим аюултай савыг өөрсдөөсөө холдуулж Монголд авчирж булахыг Японы Засгийн газар хичээж байгаа байж болох юм. Харин цөмийн хог хаягдлыг Монголдоо булшлахыг энэ цагийн Ерөнхийлөгч, Засгийн газар дэмжээд байна уу гэдгийг баримтад тулгуурлан авч үзье.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2009 онд Чехийн Праг хотноо цөмийн аюулгүй дэлхийг байгуулах уриа гаргасан юм. Цөмийн хаягдлаар цөмийн зэвсэг үйлдвэрлэх эрсдлийг тооцож, мөн сүүлийн жилүүдэд зарим улс цөмийн зэвсгээр эрчимтэй хөөцөлдөж эхэлсэнтэй холбогдуулан тийм уриалга гаргасан байдаг. Тэрбээр цөмийн зэвсэг үйлдвэрлэх эрсдэлтэй цөмийн хаягдал, материалуудыг ойрын жилүүдэд цуглуулан цэгцэлж, террористуудын гарт орохоос сэргийлэх арга хэмжээ авна гэж амласнаа хэрэгжүүлж, Германы Юлих цөмийн лабораторид 1960-аад онд нийлүүлсэн цөмийн түлшний хаягдлаа эргүүлэн авна гэх мэдэгдлийг Америкийн талаас хийсэн юм. Харин энэ асуудалтай зэрэгцэн нэг асуудал үүссэн нь цөмийн хаягдал булшлах эцсийн байгууламжийнхаа асуудлыг шийдэж чадаагүй Америкчууд цөмийн хаягдлаа эргүүлэн цуглуулаад хаана хадгалах гээд байна вэ гэх асуудал байв. Сонирхолтой нь, Барак Обамагийн дэвшүүлсэн Прагийн Санаачлага гэх уриатай цаг үеийн хувьд зэрэгцэн Стэнфордын их сургуульд дадлагажиж байсан физикч А. Ундраа “Монголын Цөмийн Санаачлага” гэдэг зүйлийг санаачилсан байдаг. Тэр нь цөмийн хаягдал Монголд булах төлөвлөгөө гэдгийг Цөмийн Энергийн Газрын дарга асан С. Энхбат тайлбарласан тухай golomt.org мэдээлж байсан. Түүнчлэн тус cанаачлагын тухай англи хэл дээрх эх сурвалжуудад Монголын Цөмийн Санаачлага гэдэг нь “Монголд цөмийн цикл хөгжүүлэх төлөвлөгөө бөгөөд Монголын ураныг газрын хэвлийгээс гаргахаас эхлэн буцаад газрын хэвлийд булшлах хүртэл үйлчилгээ” гэсэн байдаг аж. Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж АНУ-ын ерөнхийлөгч Б. Обаматай 2011 оны 6 сард уулзахад гаргасан Цагаан Ордны мэдэгдэлд “АНУ нь Монголын Цөмийн Санаачлагыг дэмжиж байна” гэсэн баримт Цагаан Oрдны болон Монголын ерөнхийлөгчийн вэб хуудас дээр англи, монгол хэлээр байдаг бөгөөд манай Ерөнхийлөгч Б.Обамагийн 2009 оны Прагад гаргасан уриаг Монгол улс дэмжиж байгаа хэмээн мэдэгдсэн баримт ч бас байгаа аж.
Мөн уншигч та санаж байгаа нь лавтай. Өнгөрсөн оны сонгуулийн өмнөхөн Монгол Улсад цөмийн хаягдлын байгууламж барих тухай Засгийн газрын 2012-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл гэх албан баримт дэлгэгдэж шуугиан дэгдээж байсан билээ. Тодруулбал, Засгийн Газар тарахынхаа өмнө баталсан “Монгол Улсад 2012-2027 онд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэх олон хуудас бүхий жагсаалтад эвтэйхэн багтсан тэдгээр байгууламжууд нь олон тэрбyмын хөрөнгөөр төсөвлөгдсөн байв. Хэдийгээр энэ мэдээлэл гарсны дараа ЦЭГ-ынхан ихэд сандралдаж үнэн хэрэгтээ эмнэлэг, хөдөө аж ахуйд ашигласан жижиг сажиг цацрагийн хаягдлаа хадгалах, бас судалж хэмжих радиохимийн лаборатори байгуулах гэж л байсан гэцгээсэн ч, тэр нь аргацаасан тайлбар болох нь ойлгогдож байсан юм. Тэгээд болоогүй тухайн үеийн Цөмийн Энергийн Газрын дарга Г.Манлайжав Цөмийн Хаягдлын хууль гаргахаар бэлдэж байгаа тухай мэдээлэл хуулийн төсөлтэйгөө хамт цацагдаж байсан нь төр засгийн эрхэн дэх нөхдүүдэд улс орныхоо төлөө гэсэн чин сэтгэл үгүй юм байна гэдгийг л батлаад байгаа юм. Түүнчлэн өдгөө Монголын Цөмийн Санаачлага гэх төсөл хөрсөнд бууж байх шиг байна. Энэ төслийн дагуу oлон улсын цөмийн хаягдлын нэгдсэн агуулахыг Монгол улсад байгуулах тухай асуудал тодорхой түвшинд яригдаж байгааг бас хэлэх хэрэгтэй болж байна.
Монгол Улсын эрхэмсэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудлаарх чигч байр сууриа бүрэн дүүрэн тодорхой болгохгүй бол нийгэмд тодорхой бус байдал үүсэхгүйн баталгаа алга байгааг тэмдэглэн хэлэх нь зөв болов уу.
Сэтгэгдэл ( 20 )
yah gej ene huzuugui novshiig songosiin. baterden ni deer bsiin nutga gesen bodoltoi. odoo yaay gehev teneg malnuuda!!!!!
хэрэгтэй уед алга болчих юм аа...энэ еренхийлегч...
teneg setguulch tenegteed baigaarai hamgiin achigtai biznes malnuudaa
buruu humuuse gargaad bn aa bid baterdeniig gargah bsim yadaj mongoloo hudalhahguu eruul saruul mongoldoo aidas owchin zowlongui amidrah chuhal shuu de mongolchuud tsoohon shdee ah duu naraa
ene buhen unen bl hetsuu l ym bn
elbegdorjiinhon hun muutai
elbegdorj pida yul hiih ged bn
huurhii,.... ingej dalchignaad ali neg gazaraas hoolnii mungu oldog shuu yum bh daa. Mongold tsumiin hayagdal bulahgui geed erunhiilugch NUV-iin inder deerees helchihseniig medej bga buh mongolchuud.
Олон нийтийг үймүүлэх зорилгоор хуудал цуурхал тараагч энэхүү дээрхийг бичигчийг баривчилж зохих ялыг нь үүрүүлэх хэрэгтэй., Энийг бичигч хятадын тагнуул байх аа. Зориуд ийм юм бичиж байгаа ойлгомжтой байна шдээ
Mongol uls hezee yurunhiilugchiin zasaglaltai bolson ym be? yurunhiilugch gedeg hun chini odoo bidnii umnuus tsumiin hayagdal yariad yavaad baidag bolchoo yu? UIH aar sanal huraalt ene ter boldoggui ee?
medegdel hii
худал цуурхал зохиож тавьж тэгээд сайт руугаа бөөн комент бичүүлж мөнгө босгох гэсэн л байгаа шдээ. тэрнээс биш ерөнхийлөгчидти йм эрх мэдэл байхгүй шүү дээИХ ХУРАЛ .ЗГ .МЭДЭЛГҮЙ ЯАХ ЮМБ ДЭЭ
худал цуурхал зохиож тавьж тэгээд сайт руугаа бөөн комент бичүүлж мөнгө босгох гэсэн л байгаа шдээ. тэрнээс биш ерөнхийлөгчидти йм эрх мэдэл байхгүй шүү дээИХ ХУРАЛ .ЗГ .МЭДЭЛГҮЙ ЯАХ ЮМБ ДЭЭ
yronhiilogch alban yosnii tailbar hiih yostoi vneneer n, iim ym bolood bhad mangaigaad uls ulsaas odriin hool goridood ywj bolohgvie
ЕРөнхийлөгч та ҮГҮЙ ГЭЖ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭХ ЁСТОЙ.
ene medeelel hudlaa l yum bol alban esnii medegdel hiih estoi bizde.buhel buten ulsiin eronhiilogch ih gurnii ul doloogood uheh shahah yumaa yugaa goridoj tegdeg bn
yg ene medeelleer erunhiilogch alban ysni medegdel hiih ystoi bh
Энэ худлаа шааж байна. Худлаа. Худлаа. Фейсбүүкээр анх нэг хүүхэн ийм хуурамч юм тараасан юм. Энэзура нь олон жилийн өмнөх өөр утгатай зураг шүү дээ.
ЕРөнхийлөгч та ҮГҮЙ ГЭЖ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭХ ЁСТОЙ.
erunhiilogch ugui gej alban esoor ard tumendee medegd