Олон улсын Интерполын товчооноос манай улсын Хил хамгаалах байгууллагад албан захидал иржээ. Захидлын гол утга агуулга нь Эль Сальвадор улсын иргэн 42 настай Жоси Антони гэгчийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байхыг хүссэн байна.
Эль Сальвадор улсын иргэн Жоси Антони нь шүүхээс 71 жилийн ял сонссон гэмт этгээд төдийгүй шоронгоос оргосон аж. Тэрбээр хүн хулгайлах гэмт хэргээр ял сонсоод байсан бөгөөд тухайн этгээдийг мөрдөх явцад Монгол улсын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг санаархсан баримт олдсон аж. Тиймээс Интерполын товчоо дээрх гэмт хэрэгтэн нь Монгол улсын хилээр нэвтэрч болзошгүйг анхааруулан, хилээр нэвтрүүлэхгүй байхыг хүсчээ.

Сэтгэгдэл ( 1 )
Mongold neg iimerhuu yumnuud n l orognoh yum daa.jinhene hurungu oruulagch n aigaad orj irj chadahgui