Чикаго Буллз” багийн холбогч Деррик Рөүз өнгөрсөн Даваа гарагийн орой “Кливланд Кавалиерс” багийг 96-81 харьцаатай хожсон тоглолтын үеэр гуяны арын булчингаа гэмтээсэн. Харин өнгөрсөн улирлыг өвдөгний шөрмөсний бэртлийн улмаас бүтэн өнжсөн Рөүз гуяны арын булчин хөхөрсөн нь тийм ч ноцтой биш учраас Баасан гарагийн орой “Торонто Рапторс” багийн эсрэг тоглоно гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )