Цас хайлуулах бодис цацжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн Баруун, Зүүн бүсийн ажилчид Энх тайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Нарны гүүр, Энхтайваны гүүр зэрэг маршрутад таван портер, гурван камаз машинаар  шөнийн 00 цагаас эхлэн, 22 тонн давс,  шөнийн 03-05 цагийн хооронд Баянзүрхийн товчоо руу нэг портер 1,5 тонн давс цацаад байна. Мөн зам талбайн 60 үйлчлэгч гурван бригад болж өглөөний 05.30 цагаас эхлэн цас цэвэрлэж байгаа бөгөөд 22-ын товчоо, Морингийн даваа, Айцын даваа, Эмээлт, Баруун турууны даваа руу хоёр камаз, таван хүний бүрэлдэхүүнтэй бригад ажилдаа гараад байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
anar(203.169.53.11) 2025 оны 03 сарын 13

ene tsastai, zamtaiholbootoi zurgand 11-r horoolliin nomingiin zurag yamar hamaa bnaa

1  |  0
Top