Санаатайгаар гэрээ шатааж байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

 Өнгөрсөн хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Малчдын 10 дугаар гудамжинд айлын хашаанд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 65 дугаар ангийн тасгийг гаргахад “Портер” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг  унтраажээ.

 Мөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 55 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар  Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн Н  гэрээ шатаах гэж байсныг иргэд таслан зогсоож унтраасан байв. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 12 байрны гадна хог шатаж байна гэсэн дуудлагаар  Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top