Хүчирхийлэлд өртсөн хүмүүс амиа алдахын даваан дээр ирдэг гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс хэвлэлийн хүрээлэнтэй хамтран өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. 2012 оны байдлаар 534 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс 17 хүн амь насаа алджээ. Нийт хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 90.4 хувь эмэгтэйчүүд хүүхэд байдаг аж. Энэ оны хувьд 10 гаруй мянган хүн амины хэрэг Нийслэлийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төслийн менежер М.Мөнхсаруул хэлэхдээ “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс хэзээ ч нэг, хоёр алгадуулаад цагдаагийн газар юм уу, манайд ханддаггүй. Тэд 4-6 жил тэвчсэний эцэст “Би бэртэж, эсвэл амь насаа алдах нь байна шүү” гэж бодохоороо ирдэг. Гэмт хэргийн тоо ер нь тогтвортой байдаггүй, албан бус тоогоор гэхэд 2008-2012 онд 20 гаруй хэрэг шийдэгдсэн. Цаана нь албан бус тоогоор хичнээн байгааг мэдэхгүй. Иймд энэ асуудлыг Засгийн Газар, Хэвлэл мэдээлэл, нийгмийн бүх салбарууд эерэг шийдлийн хүрээнд шийдэж байж энэ асуудлыг цаашид таслан зогсоох учиртай” гэсэн юм. Манай Улсад Олон Улсын стандартад нийцсэн, нууцлалтай түр хамгаалах байр 4 байдгийн хоёр нь орон нутагт байрладаг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top