Москвад явган сууж, тасалбар авдаг болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

Москва хотын иргэд Баасан гаригт метрогоор үнэгүй зорчих гэнэ. Олимпийн хорооноос явган сууж, үнэгүй зорчих тасалбараа авдаг машиныг зохион бүтээжээ. Энэ нь хүмүүсийн нэгдэн нийлэх урам зоргийг бадрааж буй учиртай юм байна.  Оросын гимнастикийн аварга Елена Замолодчикова энэ шалан дээр явган суугаад маш гүн сэтгэгдэл төрсөн тухайгаа ярьжээ.

Харин зарим нь машинаас тасалбараа авахын тулд тэнцвэрээ олох гэж хэцүү байгаа тухайгаа ярьсан байна. Москва хотын метрогоор зорчиход 30 рубль  төлөх хэрэгтэй болдог. Харин явган сууж тасалбараа авдаг энэхүү системийг нэвтрүүлсэнээр хүмүүсийг өдөр бүр спортлог амьдрахад нөлөөлөх гэнэ. Ирэх хоёрдугаар сард Сочи хотын өвлийн олимпыг зохион явуулах бэлтгэл ажлын нэг хэсэг юм. Мөн автобус, галт тэрэг зэрэг нийтийн тээврийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлсэн ухаалаг систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ.                                                                     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top