Амиа алдсан хүүгийн хэрэгт холбогдуулан Филиппин асрагчийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

Энэ сарын 2-нд Налайх дүүргийн VI хороонд байрлах Тэрэлж зочид буудлын  усан бассейнд дөрвөн настай  А санамсаргүйгээр унаж амиа алдсан хэрэг гарсан. Энэ талаар өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад мэдэхгүй ийм хэрэг гараагүй гэсэн  хариулт өгч байсан юм. Уг хэргийн талаар эх сурваж шинэ мэдээлэл өглөө. Тухайн үед хүүг харж байсан Филиппин үйлчлэгч болон “Тэрэлж” зочид буудлын ажилчид бусад холбогдох хүмүүсийг шалгаж байгаа гэлээ.

 Мөн  “Талийгаач хүү  усан бассейны хажуугаар тоглож яваад хальтирч унаж амиа алдсан” гэсэн хариултыг өгсөн юм. Харин бусад хэвлэлийн бичээд байгаа шиг хүүгийн аав ээж нь гадаад яваагүй аж. Тухайн үед усан бассейнд хүүтэйгээ  хамт байгаагүй ч  "Тэрэлж" зочид буудалд амарч байсан юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top