Зөгийн балны найрлаганд С, РР, К, Н витамин, провитамин А, каротин, В-ийн бүлгийн витаминууд их бий. Тиймээс зөгийн бал нь төв мэдрэлийн системийн үүргийг нэмэгдүүлдэг байна. Мөн цусан дахь гемоглобиныг ихэсгэдэг. Хүний эс эдэд тэжээл өгч, цусан судлын хэвийн нэвчилтийг хангаж, цус төлжүүлдэг юм байна.
Мөн элэгний өвчний үед зөгийн бал юугаар ч орлуулшгүй эм болдог юм байна. Глюкоз нь эдүүдийн эсийн тэжээллэг материал болж, элгэн дэх гликогены нөөцийг ихэсгэж, эдийн солилцох явцыг сайжруулдаг аж.
Зөгийн бал элгэнд хорт бодисыг эсэргүүцэгчийн үүрэг гүйцэтгэдэг.
Зөгийн балыг ханиаданд ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн эсэргүүцэл сайжруулах, халуун бууруулах үйлчилгээ үзүүлдэг. Зөгийн бал энергийн эх булаг. Үүнд 40 гаруй нүүрс ус агуулагддаг бөгөөд 90 хувь нь глюкоз, фруктозоос бүрддэг.
Булчинд тэжээл булчингийн эрч хүчний эх булаг болдгоороо глюкоз бүх бүтээгдэхүүнээс нэгдүгээрт бичигддэг байна.

Сэтгэгдэл ( 0 )