Мэдээж бид оройн хоолоо тайван орчинд идэх хэрэгтэй гэдгээ мэдэх нэг өөр харин хэрэгжүүлэх нь бас нэг өөр зүйл юм. Үүнийг хэрэгжүүлэхэд тань тус болж хүн бүрийн хэрэгжүүлж болох заавар зөвлөмжүүдийг мэргэжилтнүүд таньд санал болгож байна.
1. Дуу чимээгээ багасгах
Хоолны өрөө, орчныхоо чимээг багасгахаас илүүтэй стрессийг багасгах зүйл үгүй. Дээр нь та намуун тайван орчинд идэж буй хоол, хэмжээ, цадах зэрэг мэдрэмж дээр илүүтэй анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс хоол идэх үед ямар ч утас, телевиз, радио ажиллах хэрэггүй. Мөн энэ нь хоолны үеэр утсанд хариулахгүй гэсэн үг. Ард нь ямар чимээ байх хэрэгтэй вэ? Зөөлөн, тайвшруулах хөгжим нь стрессийг тэр дор нь намжаадаг. Мөн энэ нь гэр бүлийн гишүүдийг тухайн өдрийн үйл явдлаа ярилцах үед бие биенээ сонсох боломж өгдөг. Хүн бүрээс ямар хөгжим хоолны үеэр сонсох саналыг нь асууж мөн хоол бүр дээр өөр өөр хүнээр хөгжмийг сонгуулж болно. Хэрвээ таньд диск бичигч байгаа бол хүн бүрийн дуртай тайвшруулах дууг багтаасан нэг цагийн цомгийг бичих нь сайхан санаа болно.
2. Яриаг удирдаж хянах
Хүмүүс ихэнхи тохиолдолд ханьтайгаа эсвэл гэр бүлтэйгээ оройн хоол идэхээ гомдлоо тоочих боломж гэж хардаг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Эцэг эхчүүдийн хувьд энэ туйлын үнэн бөгөөд энэ цагт л хүүхдийнхээ анхаарлыг татаж чадна гэж боддог учраас хоолны цагийг хүмүүжлийн цаг болгон хувиргах тохиолдол их байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд мэргэжилтнүүдийн санал болгож буй оройн хоолны ярилцлагын шинэ үндсэн дүрмүүдийг таньд санал болгож байна.
Эерэг зүйлүүд ярьж сөрөг мэдэгдлүүдийг сүүлд өөр цагт хэлж ярилцаарай. Зааж сургах, үглэхийн оронд гэр бүлийнхний сайн зан үйл, аашийг нь эерэг үгсээр магтаж урамшуулаарай. Гэр бүлийн хоол идэх цагийг ханиасаа хийхийг хүссэн зүйлсийн талаар, эрүүл мэндийн асуудал, яагаад даргаа үзэн яддаг талаар, эсвэл ээжийнхээ талаар ярилцахад бүү ашиглаарай.
Харин уг цагийг тухайн өдөр эсвэл тухайн долоо хоногт болсон эерэг зүйлсийн талаар төвлөрч ярилцахад зарцуулаарай. Мөн ханьдаа эсвэл хүүхдүүддээ, аль алинд нь тухайн өдөр эсвэл долоо хоногт таныг бахархуулахаар хийсэн зүйлсийг нь хэлэхэд тохиромжтой цаг бол хоолны цаг.
3. Гал тогоонд орохоос өмнө амьсгаа/завсарлага аваарай
Хоолны ширээ гайхалтай харагдаж, хөгжим сэтгэл татам, хоол гайхалтай сайхан үнэртэж байлаа ч тогооч нь догшин ширүүн байвал ширээн дээрх хүмүүс ч мөн адил болдог. Гэртээ хариад гал тогоо руу орохоосоо өмнө өөрийгөө тайвшруулж хянах хэдэн минутыг гаргаарай. Гэр бүлийн бусад гишүүдийг тайвшруулахаасаа өмнө таньд 30 секунд эсвэл 30 минут байлаа ч өөртөө өдрийг ардаа үлдээх боломж олгон тайвширч гүнзгий амьсгаа аваарай.
Мөн оройн хоолтой холбоотой хийх зүйлсүүдийг урьдчилаад бэлдчихсэн байвал танд тустай

Сэтгэгдэл ( 0 )