Rokit Bay - ын амьд тоглолт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

Реппер Rokit Bay “Rokit Bay Unplugged with UFO” амьд тоглолтоороо бэлэг барих гэж байна. Тэрбээр тоглолтоо энэ сарын 15-ны өдөр “Las vegas” клубт хийх гэнэ. Монголын рок, попын олон хамтлаг дуучинтай хамтран ажилласан тэрбээр энэ удаа амьд хөгжмийн “UFO” хамтлагтай хамтарч ажилласан юм байна. “Эвдэрхий хүн” хэмээх хоёр дахь цомгоо гаргаж, цомхон хүрээнд фенүүдтэйгээ баяраа тэмдэглэсэн реппэр маань энэ удаа анплаггет тоглолтоо үзэгчиддээ өргөн барихаар шийджээ.Тэрбээр анплаггет тоглолтоороо “Пуужин Баяраа”, “Эвдэрхий хүмүүс” цомгийн дуунуудаа хүргэх аж.

“Vegas” шөнийн клубт 21.00 цагаас эхлэх тоглолтын такс 30 000 төгрөгний үнэтэй бөгөөд насны хувьд 16 дээш байх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top