A-Cool “Зүрхэнд” тоглолтоо толилуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

Олон сайхан хайрын дуугаар залуусын зүрх сэтгэлийг догдлуулж чадсан залуу дуучин A-Cool энэ сарын 15,16-нд “АСА” циркт бие даасан хоёр дахь “Зүрхэнд” тоглолтоо толилуулах гэж байна. Дуучны энэхүү тоглолт “Зөөлөн хайр” цомгийн баяртай давхцаж байгаагаараа онцлогтой аж.  Таны “Зүрхэнд” “Зөөлөн хайр”-ыг мэдрүүлсэн хайрын үдэш байх болно хэмээн мэдэгдээд байгаа дуучин маань тоглолтынхоо бэлтгэлийг хийгээд тун завгүй байгаа гэнэ.

Тоглолтын туршид түүний хит болсон хайрын дуунууд эгшиглэх бөгөөд тус тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарсан байна. Тоглолтын энгийн тасалбар 20 мянган төгрөгний үнэтэй байгаа бол VIP тасалбар 40 мянган төгрөг /CD дагалдана/-ний үнэтэйгээр www.easyticket.mn сайт, Hi-Fi сиди шопын бүх салбарууд болон АСА циркийн кассаар худалдаалагдаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top