Яруу найргийн үдэшлэг болно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэм, “Их талын жазз” төрийн бус байгууллага, Монголын Үндэсний Эх орон телевиз хамтран энэ сарын 28-нд “Яруу найргийн жазз үдэш”-ийг зохион байгуулахаар болжээ. Их хотын хэмнэл амьдралыг урлагаар төсөөлбөл тэр нь гарцаагүй Жазз хөгжим, нэн шинэ шинэ үеийн яруу найраг байх ёстой гэж үзсэн тул энэхүү үдшийг санаачлан зохион байгуулахаар болсон байна.“Яруу найргийн жазз үдэш”-ээр унших бүх шүлэг жазз хөгжимтэй хоршин хүрэх бөгөөд мэргэжлийн хөгжимчид тоглох аж. Мөн “Kush and Ouyka”, дуучин Оюундарь, “Оршихуй хамтлаг” уран бүтээлээ хүргэх юм байна. Үүнээс гадна МЗЭ-ийн ТУЗ-ийн дарга зохиолч Ц.Буянзаяа, яруу найрагч Г.Аюурзана, Б.Галсансүх, утга зохиолын “Хүрээ хөвгүүд” бүлгэм оролцох гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top