Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Салхиар дуулагч” Монгол Туургатны Хөөмийн Анхдугаар Уралдаан

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14


 



Яруу өгүүлэхийн эгшиглэнт, давхац хөгөөр илэрхийлэгдсэн гайхамшигт урлаг болох Хөөмий бол Монголын ард түмний утга соёлын хосгүй өвийн нэгэн төрөл юм.

Хөөмийн үүсэл гарлын хувьд маш эртний гэж үздэг бөгөөд дуулахын анхдагч, өгүүлэхүйн анхдагч байгаль дэлхийтэйгээ харилцан шүтэлцээт “Хүн хөгжим” билээ.

Эртний түүх, соёл, зан заншил, ахуйгаа хадгалан байгаа Хөөмий нь Монгол туургатны эв нэгдлийн билэг тэмдэг бөгөөд шинэ үеийн хөөмийчдийн үүрэг бол Хөөмийг дэлхий нийтэд түгээн алдаршуулах, цаашид хөгжүүлэх, хөөмийн сургалт, хөөмийчдийн урын сангийн судалгаа нэмэгдүүлэх, шинжлэх ухааны үндсэн дээр түүх гарвал, хөгжил, бүтээл зэргийг тодорхой түвшинд судлах, уралдаан тэмцээн, хөөмийн их наадам, уулзалт, эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг тогтмол зохион байгуулах явдал билээ. Монгол, Тува, Буриадад Хөөмийн Олон Улсын Уралдаан зохиогддог байгаа бөгөөд Монгол туургатны гэх тодорхойлолттой тэднийг бүхэлд нь хамарсан хөөмийн уралдаан одоохондоо байхгүй байна.Тийм ч учраас анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор “Монгол Сонгодог” урлагийн төслийн хүрээнд  “Салхиар дуулагч” Монгол Туургатны Хөөмийн Анхдугаар Уралдааныг зохион байгуулах гэж байна. Уралдаанд Монгол улс, Агын Буриад Улс, БНАлтай улс, БНБуриад улс, БНТува улс, ӨМӨЗОроны нийт 100 хөөмийчид оролцох бөгөөд энэ сарын 19, 20-нд Улсын Филармонид уралдаан , 21-ны өдөр “Хөгжим бүжгийн Коллеж”- д Эрдэм шинжилгээний бага хурал 22-нд гала тоглолт Соёлын төв өргөөнд  үргэлжилнэ.

Харилцах утас: 89600000, 86020003 Цахим хаяг:www.fb.com/throatsinging.competition.mongolia 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top