Энэ сарын 13-ны байдлаар нийслэлийн Онцгой байдлын газарт объектын 4, зөрчлийн 2, зам тээврийн ослын 1 дуудлага иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Мөн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт байшин шатаж байна гэсэн дуудлага ирж шуурхай ажилласаны үр дүнд галыг унтраажээ. Хэнтий аймагт цасанд боогдлоо гэсэн дуудлага ирснийг Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид нүүлгэн шилжүүлсэн байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн энэ үед гал түймрийн дуудлага ихсэж байгаа аж. Онцгой байдлын албанд ирж байгаа дуудлагын ихэнхи нь шатаж дуусаагүй галын цогноос үйдэлтэй гал түймэр, мөн галлагаа ихэссэнтэй шууд холбоотой байгаа аж. Тиймээс галын аюулаас сэрэмжилж болгоомжтой байхыг холбогдох байгууллагаас иргэдэд анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )