“MCS” хамгаалалт гарган зөвшөөрөлгүй барилгын цутгалтаа хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

Сүхбаатар дүүргийн I хороо Гэрлэх ёслолын зүүн талд “MCS Пропертийз холдинг” ХХК нь зөвшөөрөлгүй 25 давхар барилгьг барьж эхлээд байгаа. Энэхүү барилга баригдаж эхэлсэнээс хойш хажууд байрлах есдүгээр байранд цууралт үүссэн хэмээн оршин суугчид удаа дараа гомдол гаргаад байгаа. “MCS”-ийн үйлчилгээний зориулалтай баридаж буй энэ барилга нь ажлын зураг төслийг “Барилгын хөгжлийн төв”-өөр баталгаажуулаагүй гэнэ. Өнгөрсөн есдүгээр сарын 10-аас эхлээд тус барилгын ажлыг магадлал хийгдээгүй, угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөлгүй мөн оршин суугчдын эрх ашгыг ноцтой зөрчиж байгаа хэмээн барилгыг акталсан. Гэтэл акт гаргаад байхад өчигдөр орой 20.00 цагаас эхлэн цутгалтын ажлаа хийж эхэлсэн байна. Энэ талаар сурвалжлахаар тус барилга дээр очиход хэд, хэдэн том машин зогсоочихсон үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Барилгын ажлаа хэзээ эхэлсэн, Барилга хот байгуулалтын яамнаас зөвшөөрөл авсан эсэх талаар үүдний манаачаас асуухад “Барилгын ажил өчигдөр эхэлсэн” гээд зогсч байтал цаанаас нэлээд том биетэй бас нэг хамгаалагч гарч ирээд юун хүн яах гэж яваан хэмээн нэлээн ууртай дуугарав. “Барилгын ажил өчигдөр эхэлсэн” гэж хэлсэн хамгаалагчаа дуугүй бай, цаашаа яв гээд загнаад явуулчихлаа. Би ч мөн энэ барилгын талаар мэдээлэл авах гэсэн юм гэхэд “Мэдээлэл өгдөг хүн нь алга байна. Одоо гар” хэмээн намайг харин ч нэг цаашаа яв хэмээн хөөв. Энэхүү баригдаж байгаа барилгын Хуулийн зөвлөх н.Уянгаас тодруулахаар залгахад  утас андуурсан байна. Би мэдэхгүй. Өөр компанийн хуулийн зөвлөх” гэсэн хариултыг өглөө. “MCS Пропертийз холдинг” ХХК  өмнө нь зөвшөөрөлгүй барилга барихын тулд оршин суугчдыг зодон, 100-аад хамгаалагчидаар хүч түрэмгийлэн зуурмагын машинаа оруулан цутгалтаа хийж байсан ч тохиолдол гарч байсан. Юуны төлөө “MCS” компани хууль бус барилга барихын төлөө ингэтлээ улайран зүтгэнэ вэ. Барилгын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тусам  хажууд байрлах есдүгээр байрны цууралт ихсэж байгааг оршин суугчид ярьж байна. Есдүгээр байрны хуулийн зөвлөх Ц.Баднайнямбуугаас ямар үндсэлэлээр барилгаа барьж эхэлсэн талаар тодруулахад  “MCS Пропертийз холдинг” компанийн хуулийн зөвлөх н.Уянгатай холбогдож асуусан. Бид барилгын ажлаа явуулах зөвшөөрөл авсан гэсэн тайлбар хэлсэн юм. Иймээс бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилга хот байгуулалтын яаманд хандаж байна. Ямар шалтгаанаар барилгын ажлыг явуулах болсныг тодруулахаар албан бичиг өгч байна” гэсэн хариултыг өглөө. “MCS” нь Гэрлэх ёслолын ордны гурван га газрыг аваад зогсохгүй, зөвшөөрөлгүй барилгаа газар хөлдөхөөс өмнө амжиж барихаар ийнхүү шуурхайлж эхэллээ.

Б.Анхаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(122.254.111.173) 2025 оны 03 сарын 13

MCS болиёо ! Тэнд амьдарч байгаа хүмүүсийг байшинтайгаа нурж үх гэж байгаа юм уу ? Оджаргалаа танай компани ингэх байсан юмуу ?

1  |  0
Эрүүл мэндийн зөвлөх(103.26.194.15) 2025 оны 03 сарын 13

Орчин үеийн аппаратаар Биоэнергийн түвшинд бүх эрхтэн системийн оношлогоог хийж, зөвлөгөө өгч байна.Үүнд:Ясны сийрэгжилт, яс ургалт, зүрх судас, тархи мэдрэл, бөөр түрүү булчирхай, эмэгтэйчүүд, хүүхдийн бүхий л эмгэг, элэг цөс, уушиг, хоол боловсруулах систем, сахарын өвчин, ангины хүндрэл, хэрлэгийн өвчнийг эрт илрүүлэн эмчилнэ.Утас: 94448429, 96058429

1  |  0
Top