Баянхонгорт “Монгол бичгийн өдөр” зохион байгуулагдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Тулгар төрийн 2222 жил, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ойг тэмдэглэх "Монгол бичгийн өдөр"-ийн арга хэмжээг Баянхонгор аймагт өнөөдөр эхлүүллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болд, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаа, Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж, "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ганбаатар болон урлаг, соёлын салбарын хүмүүс оролцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" 2010 оны долдугаар сарын 6-ны өдөр 155 дугаар зарлиг гаргасан билээ. Баянхонгор аймгийнхан уг зарлигийг хэрэгжүүлэх талаар ихээхэн анхаарч, ийнхүү идэвхтэй чармайлттай ажиллаж байна. "Монгол бичгийн өдөр" хоёр өдөр үргэлжлэх юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top