Буриадын Улаан-Үүдийн Трактовая гудамж дахь бөөний худалдааны төвийн ойролцоо хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, нэгэн Монгол эрэгтэй хүн тус бөөний төвийн орчимд нас барсан байдалтайгаар олдсон байна. Цагдаагийнхан ойролцоох газрын камерт бичигдэн үлдсэн бичлэгийг үзэхэд нас барсан эрэгтэй нь Монгол дугаартай автомашинаас унасан бөгөөд тухайн үед гэдсээ даран эвхэрсэн байдалтайгаар унаж байжээ. Талийгаачийн биеийг гаднаас харахад тархиндаа хүнд гэмтэлтэй, чихнээс нь цус гарсан байдалтай байсан байна. Тиймээс задлан шинжилгээ хийж үхлийн шалтгааныг тогтоох аж.


Сэтгэгдэл ( 0 )