
1984 оноос хойш крилл үсгийн дүрэм олон удаа солигдсон нь зөв бичих байдалд нөлөөлсөн гэж үздэг. Нэг үгийг олон янзаар бичих болсон.
Төрийн хэлний зөвлөлөөс шийдвэр гаргаж крилл бичгийг нэг дүрмэнд нэгтгэхээр болж МУИС-ийн багш нараас бүрдсэн баг ажиллаж байгаа. Тэдний хэлж байгаагаар крилл үсгэнд ь, ъ, й, щ гэсэн дөрвөн үсэг хасагдаж байгаа. Гэхдээ "ь" тэмдэг орсон үг мөн "й" орсон үгийг "и" үсгээр орлуулж бичих аж. Учир нь энэ үсгүүдээс үүдэлтэйгээр зөв бичгийн дүрэм алдагдаж иргэд эргэлзэхэд хүрдэг, нөгөө талаар иргэд зөв бичихэд хялбар болно гэж судалгааны багийнхан үзжээ.
1990 оноос хойш нэг үгийг олон янзаар бичих болсноос маргаан эхэлсэн. Тиймээс одоогоос хоёр жилийн өмнөөс гол маргаан дагуулдаг 700 -аад үгийг нэг тийш нь болгож журамласан аж. Энэхүү 700 үг дээр нэмэх 200 гадаад үг 34 орчуулгын үг байдаг аж. Мэргэжлийн комисс томилогдоод энэ үгийг төрийн хэлний зөвлөлийн тогтоолоор батлаад хэрэглээнд оруулсан байдаг юм байна.
Хэл шинэчлэлийнхний хэлж байгаагаар дээрх үгэнд зайлшгүй журамлах ёстой 20 гаруй л үг байдаг. Харин журамласан гэгддэг үгнүүд дунд журамлах шаардлагагүй үг багтсан байдаг нь ч нэг талын шүүмжлэл дагуулсаар ирсэн аж. Өөрөөр хэлбэл илт буруу бичсэн зүйлийг зөв болгож байна гэж журамлах шаардлагагүй гэж үзсэн юм байна. Тухайлбал тэнгис, тингис гэдэг бичигдлийн тэнгис гэдэг нь зөв. Аварга, аврага гэдэг үгийн аварга гэдэг нь зөв гэх мэтчилэн 300 гаруй үг журамлажээ.
Мөн гадаад үгнээс гаралтай монголжсон үгүүдийг монгол хэлний зүй тогтолд оруулаад журамлавал зүйтэй гэдэг санал санаачлагыг хэл шинчлэлийн мэргэжилтнүүд ярьж байгаа. Үүгээр трактор гэдэг үгийг ярианы хэлэнд трактар гэж ярьдаг. Тиймээс трактар гэж бичих нь журам гаргавал зүйд нийцнэ хэмээжээ.
Мэргэжлийн судалгааны баг ажиллаж байгаа крилл үсгийн шинэ дүрэм 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж хэрэглээнд гарна гэж тооцоолж байгаа аж. Тиймээс ирэх оноос шинэ дүрмийн дагуу бичдэг болох юм байна. Харин үүнд дасахын тулд иргэн бүр монгол хэлний шинэ гарч буй толь ашиглаж хэвших хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )