Сүүлийн жилүүдэд нийслэл хот төдийгүй хөдөө орон нутагт архидалт хавтгайрч хөндүүр асуудал болоод байгаа. Түүнчлэн арван жилийн сурагчид болон их дээд сургуульд дөнгөж элсэн орж байгаа болон насанд хүрсэн иргэдийн дунд архидан согтуурах явдал ихсэж байгаа нь ажиглагдаж байгааг албаныхан онцолдог. Тиймээс хүүхэд багачуудыг архинаас ангид байлгах асуудал хөндөгдөж байгаа юм.
Тийм ч учраас “Залуу нас-Эрүүл тархи” сургалтын үеэр “Хүүхдийг бага балчир наснаас нь эхлээд ухаан санаанаас нь “Архи” гэх үгийг авч хаях хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. Үүний үр дүнд өсвөр насныхан тэр дундаа төгсөх ангийн хүүхдүүд “Архи”-наас ангид байх боломжтой аж.
Манай улсын насанд хүрсэн иргэдийн дунд хийсэн судалгаагаар 27 хувь нь архинд донтсон гэх судалгаа байдаг. Тэгвэл энэхүү хүмүүсийн эгнээнд балчир хүүхдүүдийг автуулахгүй байх үүднээс “ Залуу нас-Эрүүл тархи” сургалтыг зохион байгуулсан юм.
“Эрүүл идэвхитэй амьдрал клуб”-ын тэргүүн Б.Пүрэвсүрэн ийн ярьж байна. "Өнөөдрийн арга хэмжээг арван жилийн сурагчдын дунд зохион байгуулж байгаа онцлог нь хүүхдүүдийг бага балчираас нь эхлээд 21 нас хүртэл нь архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэсэн хуулийн үндэслэлийг ойлгуулахын тулд зохион байгуулж байна.
Арван жилийн ялангуяа төгсөх ангийн хүүхдүүд архидан согтуурах явдал ихсэж байгаагийн гол шалтгаан нь нийгмээс ихээхэн хамаарч байгаа бөгөөд архи гэдэг зүйлийг хүнсний бүтээгдэхүүн шиг хэрэглэж байгаа нь “аюултай” хэмжээнд хүрээд байна. Нөгөө талаар монгол айл бүр баяр ёслолын үеэр гэр орондоо архидан согтуурч байгаа нь мөн нэг үндэс нь болж байна. Үүнээс гадна дэвшилтэт технологи нэвтэрсэнтэй холбоотой хүүхэд багачууд архи гэх зүйлийн талаар ямар нэгэн реклам буюу онлайн орчноос илүү их мэдээлэл хүргээж байгаа. Хүүхэд гэдэг сониуч байдаг бөгөөд эдгээр зүйлийг сонирхсоны улмаас архинд донтох өвчин өдөр ирэх тусам залуужиж байгаа юм.
Энэ удаагийн “Залуус 21” төслийн үр дүнгийн тухайд аливаа нэгэн төсөл маш удаан хугацааг хамардаг учраас өнөөдөр манай байгууллага “Монголчууд Архинаас татгалзаж байна” нэвтрүүлгийг таван жилийн өмнөөс хийж эхэлсэн. Харин өнөөдрийн байдлаар монголчуудын хавтгайран архиддаг байдаг нь багассан харагддаг. Энэ нь бидний үр дүн болж байгаа юм. Үүнээс гадна Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 100 залуусыг архинаас гаргахад тэр сум нэг ч архидалтгүй болж байсан юм.
Өнөөдрийн явагдаж байгаа сургалтанд нийтдээ 225 ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын төлөөлөл, 196 их дээд сургуулийн төлөөлөл оролцож байна. Өөрөөр хэлбэл эдгээр сургуулиас доод тал нь 2-3 хүүхэд ирнэ гэсэн үг юм. Энэ сургалтанд суусан хүүхдүүд өөрсдийн сургуульдаа очоод ямар нэгэн клуб байгуулан энэхүү төсөл цаашид үргэлжлэх боломжтой болно гэсэн үг.
Сургуулиудад энэхүү клубыг байгуулснаар ямар үр дүнтэй бэ гэхээр дунд ангиас эхлээд ахлах ангид орох хүртэл мөн цаашилбал их дээд сургуульд ороход нь архи гэдэг зүйлийг хэрэглүүлэхгүйгээр төлөвшүүлэх боломжтой.
Архи гэдэг зүйлээс хол явж өөрсдийгөө буюу тархиа өвчлүүлэхгүй байх боломжтой юм. Урьдчилан сэргийлнэ гэдэг нь өвчилсөн хүнээсээ 10 дахин бага зардал гардаг. Дээр нь 10 дахин үр дүнтэй ажил болж чаддаг. Архинд донтсон болон архи хэрэглэдэг иргэдийн дунд судалгаа явуулдаг.
Сэтгэцийн нэгдсэн эрүүл мэндийн төвийн судалгаагаар насанд хүрсэн хүн амын 51,2 хувь нь архинаас хамааралтай бөгөөд 27,7 хувь нь архаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад гамшгийн хэмжээнд очоод байгаа үзүүлэлт юм. Иймээс өнөөдрийн төр засгийн нэн тэргүүний авч хэрэгжүүлэх ажлын нэг нь энэ болоод байгаа юм. Мөн шинэчлэлийн засгийн газар бидэнтэй хамтран ажиллаж байгаа нь үнэхээр тааламжтай болж байгаа юм" гэлээ.
Мөн эл арга хэмжээний талаар “Ромашка” дунд сургуулийн нийгмийн ухааны багш Б.Уртнасан ийнхүү ярив. “Би боловсролын байгууллагад 40 жил ажиллаж байна. Хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа агуудлын нэг нь өнөөдөр яригдаж байгаа архидалтын асуудал болоод байна. Сүүлийн үед хотын гудамжаар насанд хүрсэн бүү хэл өсвөр насны охид архи гэх хорт зүйлийг хэрэглэж байгаа нь эмзэглүүштэй байна. Манай “Ромашка” сургуулийн хувьд тийм зүйл ажиглагддаггүй. Одоогоор бид хичээл сургуульдаа анхаарч боловсролтой Монголын иргэн болохын төлөө зүтгэж байна.” Гэв.
Түүнчлэн 21-р сургуулийн 10-р ангийн сурагч Б.Хулан “Ер нь арван жилийн сургуулийн сурагчид архи гэдэг зүйлийг хэрэглэх нь буруу гэж боддог. Яагаад гэвэл энэхүү зүйл нь эрүүл мэнддэ хортой тул анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна гэцэг эхчүүд энэ тал дээр нэлээд буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь эдгээр хүүхдүүдийг хэрэглэхэд хүргэж байгаа болов уу” хэмээсэн юм.
Р.Бадамсүрэн
Сэтгэгдэл ( 4 )
Орчин үеийн аппаратаар Биоэнергийн түвшинд бүх эрхтэн системийн оношлогоог хийж, зөвлөгөө өгч байна.Үүнд Ясны сийрэгжилт, яс ургалт, зүрх судас, тархи мэдрэл, бөөр түрүү булчирхай, эмэгтэйчүүд, хүүхдийн бүхий л эмгэг, элэг цөс, уушиг, хоол боловсруулах систем, сахарын өвчин, ангины хүндрэл, хэрлэгийн өвчнийг эрт илрүүлэн эмчилнэ,зөвлөгө
Орчин үеийн аппаратаар Биоэнергийн түвшинд бүх эрхтэн системийн оношлогоог хийж, зөвлөгөө өгч байна.Үүнд Ясны сийрэгжилт, яс ургалт, зүрх судас, тархи мэдрэл, бөөр түрүү булчирхай, эмэгтэйчүүд, хүүхдийн бүхий л эмгэг, элэг цөс, уушиг, хоол боловсруулах систем, сахарын өвчин, ангины хүндрэл, хэрлэгийн өвчнийг эрт илрүүлэн эмчилнэ,зөвлөгө
Элбэгдорж анх ерөнхийлөгч болохдоо л АРХИГҮЙ МОНГОЛШУДРАГА БАЙЦГААЯ гэсэн уриаг хошгоруулж гарч ирээ биз дээ. Одоо бүр мартчихсан уу? 5 жил болоход АРХИЧИД нэмэгдснээс хасагдаагүй. ШУДРАГА БАЙЦГААЯ нь бүр худлаа болсон шудрага юм гэж байхгүй болсон. Авилгыг алга болгоно гэсэн өрсөлдөгчөөсөө өш хонзон авч хэлмэгдүүлэн Энхбаяр даргыг шоронд хийж эрүүл мэнд амь насаар нь тоглоод л болсон. Авилгыг алга болгох нь бүү хэл цэцэглүүлсэн. Үнэмших юм байна уу?
маш зөв асуудлыг санаачлан хэрэгжүүлж байгаа та бүхэнд ажлын амжилт хүсье. аливаа зүйлд хойрог ханддаг боловсролын салбарынхантай сайн тулж ажиллах хэрэгтэй. багш болгон хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө ажиллах уриатай боловсролынхон хүүхдийн нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхэд багш, эцэг эхчүүдийн хамтын оролцоо чухал гэдгийг сайн ойлгож ажиллавал гарц амархан шийдэгдэнэ. багш ганцаараа ажлаад байгаа юм шиг, эцэг эх зүгээр суугаад байгаа юм шиг ойлголттой багш нар олон байгаа шүү . багш нар аа хүүхдийн төлөө сэтгэлээсээ, цаг гаргаж ажиллацгаая. энэ ажилдаа сургуулийн нийгмийн ажилтнуудыг сайн татан оролцуулах хэрэгтэй. гэхдээ хамтарч ажиллах талаас нь шүү .