"Монгол газар"-ын Ц.Мянганбаярын авсан зээлээс болж "Анод", "Зоос" банк дампуурсан гэх яриа байдаг. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2009 онд түүнийг охин компаниудынхаа нэрээр Олон-Овоотын ордыг арилжааны банкуудад давхардуулан барьцаанд тавьж 169 тэрбум төгрөгийг залилсан хэргээр УМБГ-аас Ц.Мянганбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл түүнийг УМБГ дахиад шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа.
Тодруулбал, "Монгол газар"-ын Ц.Мянганбаярыг Өвөрхангай аймгийн Уянга сум дахь Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хууль, хяналтынхан шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 3 )
Мянганбаярын балаг даанч их гэхдээ хуулийнханд хахуул өгөөд л хэргээс олон удаа мултарч чадсан. Одоо яах ч үгүй жүжиг л тоглоод байх юм.