Өвөрмонгол бензин, Дөрвөд-76, Торгууд-98, Буриад-Дизель

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

“Монгол 93” бензиний түүхий эд нь манайх, нэрсэн газар нь Даланхар уулын өвөр дэх Хөх хот юм. Дорнодын Тамсаг, Дорноговийн Зүүнбаянгаас олборлож байгаа газрын тосноос бүтээгдэхүүн хуваах гэрээгээр  Хятадад нэрүүлж, түүнээсээ авчирч байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр сар бүр 35-45 мянган тонн, жилийн хэрэгцээнийхээ 40 хувийг хангах болсон нь Оросын хараат байдлаас гарах зүгт бал мэт амттай мэдээ болсон билээ. Замын-Үүдийн шилжүүлэх байгууламж хүчин чадал нэмэгдсэн нь Монголоос нэхийг нь хүнд, хивсийг нь үстэй, хонийг нь өвчтэй гэх мэтээр юм авдаггүй ч түлш шатахууны төлбөртөө зөвхөн доллар импортолдог Оросын тоглоомыг багасгана гэсэн үг юм.
“Монгол-93” бензинд жолооч нар сайн итгэхгүй, Орос, Солонгос шатахуунд илүү найдсан хэвээр байгаа нь, бодитой үр дүнгээс илүү шоу нь түрүүлчихээд буй нь өнөөдрийн нэг гол асуудал юм. Манай шоуны жишгээр бол Франц-98, Зимбабве-93, Лаос-92 гэдэг шатахуун байдаг бололтой байна. Үнэндээ бол нэрсэн газраараа “Монгол-93” биш “Өвөрмонгол-93” бензин юм. Угсаа ясаар түлш шатахуунаа нэрлээд байвал Увсад орд нээгдлээ гэхэд Дөрвөд-76, Хэнтийн Батширээтийнх  байвал Буриад-93, Ховдод бол сумаасаа хамаараад “Торгууд 98”, чантуу дизель гэж гарах болно.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өбөбөб(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

юу ч ойлгосонгүй

1  |  0
zochin(103.26.194.166) 2025 оны 03 сарын 13

manaikhan yumaa uildwerleji chadakhguy baiji khyatadynkh geji golno . tegsen murtluu kheregleji baigaa bukh zuil ni dotoojinoos ni ekhleed bugd khyatadynkh ha ha ha

1  |  0
Top