Их бурхантын заставын Шилийн худагийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан харуулын дарга дэд ахлагч О.Баярсүрэн ахлагчтай, байлдагч Б.Бүдрагчаа, Б.Эрдэнэжаргал, Б.Ууганбаяр, П.Насанбүүвэй, Х.Дашцэрэн нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа энэ сарын 5-ны өдрийн үүрээр Хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсэгт ургадаг “эрэвгэр, жирэвгэр” хэмээх нэгэн төрлийн ургамлын үндэсийг түүж, хил давуулан хөрш орны иргэдэд наймаалах сонирхол бүхий БНХАУ-ын хоёр иргэнийг саатуулсан байна. Энэ хэрэг энэ сарын 5-ны өдөр гарчээ.
Тэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шинэ барга зүүн хошууны Амгалан балгаст оршин суух Д.Баатар, Ж.Багана нар бөгөөд “эрэвгэр, жирэвгэр” өвсний үндэс түүхээр хил зөрчин орж ирснээ хүлээжээ. Хил зөрчигчдийг шалгасны дараа өвсний үндэс ухахаар бэлтгэсэн багаж зэвсгийн нь хамт БНХАУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )