Охидын биеийг үнэлүүлж байсан“Ан Жэ Ман”-нд 3,6 жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

Мөнгө угаасан гэмт хэргийн талаар УМБГ-аас мэдээлэлээ. БНСУ-ын Сөүл хотын шүүх тус улсын иргэн Ан Жэ Мань гэгч нь хууль бусаар мөнгө олсон их хэмжээний мөнгөөрөө Улаанбаатар хотод  “Рийчфэйлд” нэртэй зургаан давхар зочид буудал бариулсан. Энэхүү бариулсан барилга БНСУ-ын иргэн “Юилсот” ХХК-ий захирал Lee Jae Gun нарт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн мөнгө угаасан болохыг тогтоосон байна. Тийм учраас  Ан Жэ Маныг гэм буруутайд тооцож 3,6 жилийн хорих ял, 4,5 сая ам,долларын хөрөнгө хураалгах ялаар шийтгэсэн байна. Гэтэл “Юилсот” ХХК-ий захирал Lee Jae Gun нь хууль бус орлогоор барьсан гэдгийг мэдсээр байж манай улсын иргэн “Нарансаран” ХХК-ний захирал Н.Баатаргэрэлд худалдан борлуулсан тогтоогдоод байна. Одоогоор Lee Jae Gu-г сэжигтнээр тооцон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнэг(202.55.182.82) 2025 оны 03 сарын 13

Мэдээний агуулга гарчигнаасаа тас хөндлөн байх юмаа.

1  |  0
Top