Олон улсын сайн дурын өдрийг угтан ирэх сарын 5-нд Монголын сайн дурын байгууллагууд хамтран олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Жил бүр уламжлал болгон явуулдаг энэхү арга хэмжээ нь сайн дурынхны үнэлэмжийг өсгөх, сайн дурынхныг нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг олонд таниулахын тулд олон ажлыг хийж байгаа. Үүнээс гадна энэ сарын 19-д “Монголын сайн дурын үйл ажиллаганы хандлага, хөгжил” сэдэвт “Сайн дурынхны форум”-ыг явуулахаар болжээ. Тус үйл ажиллагааны үеэр сайн дурын байгууллага болон хамтран ажилладаг сайн дурынхан оролцохоос гадна шинээр сайн дурын хүсүүсийг элсүүлэн авах юм байна.

Сэтгэгдэл ( 2 )
Haana hezee boloh we
Haana hezee boloh we