2.3 тэрбум төгрөг хүрэх үнэт эдлэл хулгайлсныг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 16

Манай улсын иргэд гадаадын үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгай хийх нь ихэссэн байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын "Шинжинь" хотод зохион байгуулагдсан гоёл чимэглэлийн худалдааны танхимаас 10 сая юань буюу 2.3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий сувдан эдлэлийг манай улсын иргэн Э.Мөнхбат нарын дөрвөн хүн бүлэглэн хулгайлсаныг УМБГ илрүүллээ.

Тэд Монгол Улсын нутаг дэвсгэрт хулгайн эд зүйлээ хууль бусаар нэвтрүүлэн, өөрсдийн орон байрандаа хадгалж байжээ. Мөрдөн байцаалтын явцад нийтдээ 6480 грамм хэмжээтэй 3089 ширхэг сувд, 27 ширхэг байгалийн нил чулуу буюу "амитис" гэж нэрлэгддэг чулууг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Энэ нь Монгол Улсын эрүүгийн хуулийн 145.4 буюу Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан, онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Мөрдөн байцаалтын явцад иргэн Э.Мөнхбат нь өнгөрсөн жил Тайванийн үнэт эдлэлийн дэлгүүрээс шүрэн эдлэл хулгайлсан нь тогтоогдсон аж. МөнМонгол улсын иргэн Д нь өнгөрсөн оны 5-6 сард Хонконгт зохиогдсон олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн танхимаас нийтдээ 19 ширхэг хэлхээ, 1396 грамм шүр хулгайлан, Монголд оруулж ирсэн байсныг шалгаж байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.11.195.34) 2025 оны 03 сарын 13

Монголдоо л хулгай хийхгүй бол барав

1  |  0
зочин(103.11.195.9) 2025 оны 03 сарын 13

монголдоо л хулгай хийхгүй бол барав

1  |  0
Aaa(202.126.89.215) 2025 оны 03 сарын 13

HK-t zugeer shopping hiigeed garahad tsagdaa nar ni negjij shalgaad Mongolchuud ta nariig medne geed bidnii heden huniig baahan evgui bdald oruulj bilee. Iim gainuudaas bolood gadnii orond eldveer heluulj yavah gej.

1  |  0
Mongol hvn(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

muusain hytad solongosiin danjaaduud ali ungutei uudteig zuuj bga shde alt mungu darganga hiitsiin het hutga emeeliin baawar ygaad vzegdehgvi bgan bvgdiig uragshaa zuutsiim chin yaahiin ter hvn nertei amilsan oroolonguudaa baraihgvi baij minii Mongoliin sain erchvvdiig bitii horildoo yaadgiin 4n Mongol bayjaa l biz yaadgiin chadaj bga ymand gadniii nownuudaas husj chadaj bnashde

1  |  0
Engiin irgen(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

hujaa nar mongoliin tvvhen dursgalt vnet edlelaltiigzuuj bhad bohirch gesen argaar gadniihnaas hulgailj chadaj bgad ni bayarlahgvi ch gesen taatai bna uuriihnuusuu hulgai hiidgvi l hvn bna dandaa gadniihnaas um tuugaad mongoldoo awchirdag um bna shde sain er

1  |  0
Top