Бразилийн Засгийн газраас Амазон мөрний сав газрын дагуух ой мод маш хурдацтайгаар багасаж буйг анхааруулж байна. Тэдний мэдэгдэж буйгаар тус бүс дэх ойгүйжилт өнгөрсөн оны наймдугаар сараас хойш 28 хувиар өссөн аж. сүүлийн жилүүдэд Амазоны ширэнгэн ойг тайрч, устгах гэмт хэрэг газар авах болжээ. Тиймээс байгаль орчин хамгаалах албаныхан эл байдлыг таслан зогсоож, ой хамгааллын хуулиа чангатгах цаг нь болсон гэдгийг Засгийн газартаа анхааруулсан байна. Статистакийн газраас гаргасан судалгаагаар 2012 оны наймдугаар сарын байдлаар Амазоны ширэнгэн ойн ойгүйжилтын бүс 4571 ам дөрвөлжин хавтгай байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар энэ үзүүлэлт 5843 ам дөрвөлжин хавтгай талбай болж өсчээ. Он гарснаас хойш л гэхэд 4000 гаруй хулгайгаар мод тайрсан хэрэг бүртгэгджээ. Эл байдлаас үүдэн Бразилийн Байгаль орчны сайд Изабелла Тэйхэйра Засгийн газраас энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох ажлыг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна хэмээн мэдэгдсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )