Хог хаягдлын асуудлаар хуралджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 16

Хог хаягдал орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад төр хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг өчигдөр болсон байна.

Тус хэлэлцүүлэгт хог хаягдлын бодлогын асуудал хариуцдаг дүүргийн мэргэжилтнүүд, Нийслэлийн Хот тохижилтын газар, "Улаанбаатар нэгтгэл" орон нутгийн өмчит компани болон бусад компанийн төлөөлөл оролцжээ. Хэлэлцүүлэгт оролцогчид байнгын ажиллагаатай хог хаягдлын зөвлөл байгуулах, хог хаягдлын салбарт ашиглагддаг стандартууд байх шаардлагатай гэж үзэж байгаагаа дуулгалаа. Стандартуудыг нэг мэргэжилтэн боловсруулах боломжгүй ч энэ асуудалд анхаарах хэрэгтэйг онцолсон аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top