Засгийн газрын 23 дугаар тогтоолоор “Ан амьтны нөөц ашигласны үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээ”-г баталсан байдаг. Тэгвэл Тогтоолын 2-р хавсралтанд зааснаар:
Ахуйн зориулалтаар эр бор гөрөөс агнахад 66000 төгрөг, эм бор гөрөөс 80000
эр цагаан зээр 100000, эм цагаан зээр 110000
ойн зэрлэг гахай эр нь 140000, эм нь 160000
саарал чоно 102000
шар үнэг 22000
хярс үнэг 20000
ойн булга 90000
суусар булга 94000
төгрөгийн хураамж төлөх ажээ. Ахуйн зориулалтаар амьтан барих, агнахдаа “Амьтны тухай хууль”-ийн 28.1-д заасан “иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж барьж болно” гэсэн заалтыг дагаж мөрдөх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
Dor hayj 1 say bolgo!