Дэлхий нийтээр ХДХВ\ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг угтан дүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээний “Сайн дурын баг”-ыг ард иргэдэд тус үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Хан-Уул дүүрэгт орших 12-р өрхийн эмнэлэг энэ сарын 18-нд,10 дугаар хорооны “Био-Асралт” өрхийн эмнэлэгт, 10-р хорооны “Амин тус” өрхийн эмнэлэгт 19-ний өдөр тус тус явуулын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Харин Баянгол дүүргийн 22, 23-р хороонд энэ сарын 26, 27-ны өдөр тус тус, Сүхбаатар дүүргийн 13-р хорооны “Санколл” өрхийн эмнэлэгт 21-ний өдөр, харин Баянзүрх дүүргийн 20-р хорооны “Нова” өрхийн эмнэлэг, 11-р хорооны Хонхорын өрхийн эмнэлгүүдэд энэ сарын 21-нээс 12 дугаар сарын нэгний хооронд ажиллахаар болжээ.
Сонгинохайрхан дүүргийн 22, 23 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдэд энэ сарын 18-наас эхлэн ирэх сарын нэгний өдрийг хүртэл явуулын үйлчилгээ үзүүлэх бол Чингэлтэй дүүргийн Салхитын “Ундрах ирээдүй” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-наас 22-ны өдөр ХДХВ-ийн халдвар илрүүлэх үйлчилгээг үзүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )