Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:
Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө бага зэрэг дулаарна.
2013 оны 11 дүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир,Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн,өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 14-19 градус,өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Дорнод, Дарьгангын тал нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр.Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
2013 оны 11 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 20-нд зарим газраар, 21-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 18, 20-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн голын саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн,өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )