Яруу найрагч Д.Наранчимэг: Өрөөл бусдыг хайрлах хэрэгтэй гэдгийг үхэлтэй нүүр тулсан үедээ л ойлгосон

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

Хүмүүний амьдралд зовлон жаргал ээлжлэн байдаг нь орчлонгийн жам. Эгэл жирийн, өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй Даваагийн Наранчимэг гэх бүсгүйд хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин тусаж өдгөө амьд явахын тулд, амьдрахын тулд бүхий л чадлаараа хичээж явна. Д.Наранчимэг хэдэн жилийн өмнө Элэгний эсийн хавдраар өвдөж, аюумшигт өвчнөөсөө салах гэж зүтгэж яваа түүнд фэйсбүүкийн найзууд нь, ойр дотныхон тус хүргэн, сэтгэлийн тэнхээ хайрлаж. Тиймдээ ч "Амьд явах виз” номын нээлтийг хийж, түүнтэй ярилцах боломж олдсон юм.

Яруу найрагч Д.Наранчимэг: Өрөөл бусдыг хайрлах хэрэгтэй гэдгийг үхэлтэй нүүр тулсан үедээ л ойлгосон

-Юуны өмнө шинэхэн бүтээлийн нээлтээ хийж байгаад тань баяр хүргэе. Уран бүтээлийн номоо  “Амьд явах виз” гэж нэрлэсэн нь содон байна?

-Яагаад ингэж нэрлэсэн бэ гэвэл би өвчнөө ялан дийлээд “Амьд явах виз”-ээ аваад байгаа учраас ийнхүү нэрлэсэн юм. 

-Өнөөдөр хөл дээрээ босох тэрхүү сэтгэлийн хүч чадлыг таньд гэр бүлийнхнэс чинь гадна өөр хэн өгч байсан бэ?

-Ер нь аливаа хүн “Амьд явах визээ ганцаараа сунгаж чаддаггүй юм” гэдэг үгийг хэлэх дуртай болжээ. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө хайрлан, өрөөл бусдыг хайрлах хэрэгтэй гэдгийг үхлийн өмнө нүүр тулсан үедээ л ойлгосон. Миний хувьд “Амьд явах виз”-ээ их олон хүний хайр, олон хүний халуун сэтгэлийн хүч, 100,1000  хүний тэрхүү агуу их сэтгэлийн хүчээр бусдадаа “Амьд явах виз”-ийг нь сунгаж өгдөг гэдгийг би мэдэж авлаа.
ань шиг өвдөөд амьдралын хүнд бэрхийг туулж байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Би цахим ертөнцөд хөл тавьснаас хойш олон найз нөхөдтэй болж тэрхүү найзуудынхаа хүчээр хөл дээрээ босоод ирсэн. Ер нь аливаа зовлон шаналанг сэтгэлийн хатаар л туулж байдаг юм байна. Үүнээс гадна эмчилгээ байх хэрэгтэй ч сэтгэлийн хат агуу их байдаг. Гэхдээ “Чи үх“ үгийг зарим хүмүүс хэлж магадгүй. Тэгвэл тэр хүн үхчихийг алийг тэр гэх билээ. Тиймээс хүн гэдэг сэтгэлийн амьтан байдаг бөгөөд бусад зовж шаналсан хэн нэгэнд сэтгэлийн дэм хайрлаж байгаарай. Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбарын хэлсэнчлэн “Амьддаа бие биенээ хайрлацгаая” гэдэг үгийг хүн болгон санаж явахад илүүдэхгүй болов уу.

-"Амьд явах виз" номноос хүмүүс юуг ойлгож авч, юуг тусгаасай гэж бодож байна вэ?

-Хүмүүс энэ номыг уншсанаар уран зохиол эсвэл утга зохиолын талаас нь үнэлэлт дүгнэлт, шүүмжлэл хийж магадгүй. Гол нь хүн өвдөхгүйн тулд яах хэрэгтэй юм. Өвдлөө гэхэд хэрхэн сэргийлэх талаар, өөрөө өөрийгөө хайрлахыг олж авна.

Р.Бадамсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top