Өнөөдөр орой 19.10 цагийн үед "Аса" циркийн өргөтгөлд гал гарч байна гэсэн мэдээлэл манай сайтад ирсэн. Тус циркийн байранд болох тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүсийн хэлж байгаагаар өргөтгөлийн орчимд маш их утаа гарч байсан, төд удалгүй галын болон онцгойгийн машинууд ирээд буцсан. Галыг унтараагаад буцсан байх гэв. Мэдээллийн мөрөөр "Аса" циркийн менежертэй холбогдоход ""Аса" циркийн өргөтгөлд гал гараагүй. Харин ойролцоох барилгын суурийг хатаахаар гал түлсэн байсныг андуурсан хүмүүс "Гал гарч байна" гэсэн дуудлага өгсөн бололтой" гэсэн хариуг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )