Энэ долоо хоногийн сүүлээр нийт нутгаар хүйтэрч, цас орно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 18

Энэ сарын гуравдугаар арав хоногийн дунд үеэс нийт нутгаар хүйтэрч олон жилийн дунджийн орчим хур тундас унах төлөвтэй байгаа аж. Ингээд сүүлийн арав хоногийн цаг аргарын мэдээг бүс нутгаар нь танилцуулж байна.

Баруун зүгийн нутагаар Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 28-33, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 22-27, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгий, Увс, Завханы хойд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага цас орох аж.

Төвийн нутагаар Сарын сүүлээр хүйтэрч Хөвсгөлийн баруун хэсгээр шөнөдөө 27-32, өдөртөө 14-19 градус хүйтэн, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр шөнөдөө 20-25, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 7-12 градус хүйтэн байх төлөвтэй. Бусад хугацаанд Дархадын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.  Мөн энэ бүс нутагт Булганы зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу  цас орох төлөвтэй.

Зүүн зүгийн нутаггаар Энэ сарын хоёрдугаар арав хоногийн сүүлчээр Хэнтийн уулсын хөндийгөөр шөнөдөө 16-21, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс бүх нутгаар хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэнтийн уулсын хөндийгөөр шөнөдөө 13-18, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Говийн нутагаар Сарын хоёрдугаар арав хоногийн сүүлчээр  нутгийн ихэнх хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн эцсээр хүйтэрчнутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Салхи энэ сарын гуравдугаар арав хоногийн эхээр 12-14 м/с, дунд үе ба эцсээр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top