Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төвүүдэд шалгалт хийжээ. Энэ үеэр “Нарантуул” олон улсын худалдааны төвийн конторын барилга болон гэр ахуйн бараа зардаг барилгыг улсын комисс хүлээж аваагүй болох нь илэрсэн байна. Мөн тус захад үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудын зай талбай бага учраас хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, ариутгах, иргэдэд үйлчлэх шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Харин Барс захын 29 агуулах, зоорь стандарт хангаагүй учраас хана тааз нь мөөгөнцөртөж, хорхой шавьж үржих нөхцөл бүрдсэн гэж үзсэн байна. Мөн Бөмбөгөр худалдааны төвд хүнсний бүтээгдэхүүн хадгалах орчин тааруу гэсэн дүгнэлтийг гаргажээ. Шалгалтаар Хархорин зах дээр ил задгай худалдаа эрхлэгчид хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байсан нь илэрсэн бөгөөд Хүчит шонхор зах дээр мах, гурил зэрэг амархан муудах хүнсний бүтээгдэхүүнийг битүү саванд хадгалж байсан зөрчлүүд тус тус илэрчээ.

Сэтгэгдэл ( 1 )
Барс худалдааны төв гэж арай дэндүү орчинд хүнсний худалдаа явуулж байгаа газар. Нэн даруй хааж шаардлага хангасан нөхцөл бүрдтэл зогсоох хэрэгтэй. 1111-д ч урд хэлж байсан.