Өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 2.5 хувь, адууны махны үнэ 6.1 хувь, ямааны махны үнэ 9.4 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.1 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонь, үхрийн ястай махны үнэ хоёр хувь, ямаа 5.7 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 0.4 хувь, адууны махны үнэ 2.5 хувиар буурчээ. Тодруулбал, нэг кг хонины ястай махны үнэ дунджаар 6755 төгрөг, хонины цул мах 7080 төгрөг, үхрийн ястай мах 7810 төгрөг, үхрийн цул мах 9245 төгрөг, ямааны мах 5100 төгрөг, адууны мах 5620 төгрөгийн үнэтэй байна.
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.4 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байлаа. Нэгдүгээр зэргийн задгай гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар өсч, өмнөх долоо хоногоос 0.7 хувиар буурчээ. Хоёрдугаар зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна гэсэн мэдээлэл байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн бол цагаан будааны үнэ өмнөх сараас 0.9 хувиар буурчээ. Харин өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )