Өнөөдөр болох үйл явдалууд

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 18

09.00 цагт Клиникийн нэгдсэн 3-р эмнэлэг дээр БНСУ-ын Сөүлээс ирсэн 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг ажиллаж эхлэх бөгөөд зүрхний согогтой хүүхдүүдэд үзлэг, эмчилгээ, хагалгаа хийнэ. 09-10 цагийн хооронд нээлтийн ажиллагаа болох бөгөөд 10.00 цагаас мэс засал хийж эхэлнэ.

09.00-16.00 цагийн хооронд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 15 жилийн ойг тохиолдуулан эрдэмтэд, их дээд сургуулийн удирдлагууд, энэ салбарын судлаач, багш нарын дунд “Магадлан итгэмжлэл ба боловсролын чанарын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Эрдэм шинжилгээ, баярын хурал “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд (5 давхар) болно.

14.00 цагт Ядуу, эмзэг бүлгийн, гэр оронгүй тэнэмэл иргэдэд эмнэлгийн анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Энэрэл” эмнэлэгт тоног төхөөрөмж өгөх арга хэмжээ Эрүүл мэндийн яамнаа болно.

15.00 цагт Монголын боксын холбооны хурал “ Браухаус” ресторанд болно. Хурлаар тэргүүн дэд ерөнхийлөгчийг сонгоно.

17.00  цагт “УРАН ЗУРАГ ба УРАН БАРИМАЛ” нэртэй уран бүтээлчдийн нэгдсэн үзсэгэлэнгийн нээлт “Blue moon” арт галерейд болно.

МҮОНРТВ-ийн олон нийтийн мэдээллийн төвд

12.00 цагт  Олон улсын пауэрлифтинг фитнесийн Монголын холбооноос 2013 онд гаргасан амжилт, дэлхийн хэд хэдэн рекордыг шинэчлэн тогтоосон тухай мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top