"Жаст" группын захирал Ш.Батхүүгийн хэрэгт хоёр хүнийг нэмж сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна. Түүний нэг нь "Хадгаламж" банкны гүйцэтгэх захирал асан Л.Бадамцэцэг, нөгөө нь "Жаст" группын Санхүү эрхэлсэн дэд захирал асан Н.Батсайхан аж. Тэд дээрх хэрэгт холбоотой байж болзошгүй гэнэ. Одоогоор Ш.Батхүүг саатуулан шалгаж байна. Харин Л.Бадамцэцэг, Н.Батсайхан нарыг гадуур байцааж эхэлжээ. Тодруулбал, Ш.Батхүү нь Английн "Стандарт" банкнаас "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан нэр нөлөө бүхий эрхмүүдийн гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн 109 сая ам.доллар авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. Уг хэрэгт холбогдох нөхөн төлбөрийг олгуулах зорилгоор "Жаст Ойл" компанийн Улаанбаатар болон орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа нийт 45 шатахуун түгээх станц болон "Мах маркет" компанийн үйлдвэр үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд буй аж.

Сэтгэгдэл ( 2 )
харах царайны луйварчин авгай тэр нүдий нь
Энэ тэгнэ ээ. Энэнээс л их юм гарсан байх