Цагаан сүүгээрээ ертөнцийг тэтгэсэн цал буурал эмээ нарын нэг хормойндоо булган шүүб чихэн хээвнэг хулгай хийж байгаа бичлэг, намбатай хөгшин компьютер шуусан баримтанд нүд дасч, чих дөжирч байна. Элбэрэлт Өэлүн, ухаант Бөртэ, цэцэн Мандухай, зоригт Анугийн үр удам Монголын үзэсгэлэнт саран гоонууд Хонгонк, Тайван, Хятад, Солонгос, Европоос үнэт шигтгээ, үслэг эдлэл туухад гар бие оролцож, тэр нь тив дэлхийгээр нэг шившигт мэдээ болон түгж, “Монгол хүнд үйлчлэхгүй” гэсэн зарлал хадсан дэлгүүр нэг биш болов. Э.Мөнхбат ахлагчтай хулгайч нарын дөрвөл Хятадын Шинжэн хэмээх Хонконгтой залгадаг хотод болсон гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаанаас 10 сая юанийн үнэт эдлэл шууж авчирсаныг мөрдөн байцаагчид илрүүллээ. Юун хөөрхий Молом, Гөлгөө, Дүлзэнд хошуу ноёны өгсөн зүүлт мүүлтхэн. Бүтэн 6 кг, 3089 ширхэг ориг сувд, байгалийн нил чулуу хэмээх амитис 27-г хаагуур нь шургаж, хэдийд нь цүнхэлж чадав аа гэмээр хулгайлсан байгаа юм. Энэ дөрвөл Тайванийн үнэт эдлэлийн дэлгүүрээс үнэт шүрэн эдлэл мөн л шуудайлан авчирч байсан Азийн гоёл чимэглэлийн нэг гол дайсан ажээ. Хонгконгод болсон олон улсын үзэсгэлэнгээс дэлхийд эхний тавд орох очир эрдэнэ хулгайлж авсан хэрэг ч гарч, Хятадын энэ онцгой бүсийн ТВ болгоноор цацагдсан байна. Орчин үеийн хяналтын систем, камер, хамгаалалтанд баригдахгүй үнэт эдлэл дэлсэж байгаа чадвараа бизнест гаргасан бол энэ хүмүүс эх орноо гутаах биш хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байсан юм. Гадаадын шоронд гахай, шувууны мах идэж, англи хэлний төмөр тортой курсэд сууж байгаа Монголын иргэдээс 38 нь хулгайн шийтгэлтэй бөгөөд энэ нь харийн бүсгүйчүүдэд “улаан мах” тулгасан гэм зэм хүртэгсэдтэй тэнцэж байгаа тухай Консулын газраас мэдээллээ. Солонгост саяхан гарсан судалгаагаар гэмт хэрэгт холбогдох үзүүлэлтээр монголчууд тэргүүлсэн тухай zugii.mn мэдээлсэн билээ.
Ямар ард түмэн байна, тийм л...Илүү ихийг унших бол эд дар

Сэтгэгдэл ( 2 )
Буруу нь юу байна. Монгол улсын төрийнхөн бүгд л хулгайч луйварчид шүү. Тэднийг өнөөдөр улам л хамгаалаад хир халдаахгүй байгаа биз дээ. Төрийн авилгач хулгайчдын арга нь нарийсаад л. Яадгийм бэ? ядарсан ард түмнээсээ хулгайлаагүй байна. Дахиж битгий хулгай хий гэж хэлээд явуулах хэрэгтэй. Өөрсдөө булгай хийж баяждагийн гайхамшигийг бодит байдалд үлгэрлээд л байгаа.
Ичмээр дээ даанч ичмээр. Манайханд бүр хулгайч нарыг хамгаалж өмөөрөх сэтгэхүй байдаг юм билээ. Бүр нэлээн өндөр хувьтай шүү. Ийм маягаараа сөнөнө дөө сөнөн