Жуулчдад зориулж ухаалаг утасны цэс гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 18

Улаанбаатар хотод зочилж буй дотоод гадаадын жуулчдад зориулан Нийслэлийн Аялал жуучлалын газраас нийслэлийн үзмэр, үзвэр, үйлчилгээний газрууд болон хэрэгцээт бүх төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжтой ухаалаг гар утасны iOS болон Android үйлдлийн системд зориулсан аппликэйшнийг гаргалаа. Энэхүү программд тус газраас зохион байгуулсан үйлчилгээний чанарын болон харилцааны сургалтад хамрагдсан, стандартын шаардлага хангасан жуулчны үйлчилгээний бүх төрлийн байгууллагууд өөрсдийн сурталчилгааг, соёл урлагийн байгууллагууд танилцуулга мэдээллээ байршуулсан юм. Уаалаг утастай иргэд Ulaanbaatar Official Travel Guide гэсэн нэрээр уг аппликэйшнийг татаж авч, Улаанбаатар хотын аялалын маршрутын бүхий л мэдээллийг авах боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top