АНУ-ын төв болон баруун хэсгийн Иллиной, Индиана, Кентаки зэрэг мужуудаар хүчит хар салхи дэгдэж, байшин барилга, тээврийн хэрэгслийг эвдэж хүмүүсийг түгшээгээд байна. Хар салхины улмаас одоогийн байдлаар таван хүн амиа алдаж, хэдэн зуун иргэн бэртэж гэмтжээ. Нас барагсдын тоо цаашид өсөх хандлагатай байгаа аж. Албаныхны мэдэгдэж буйгаар хүчит шуурганд ойролцоогоор 53 сая хүн их бага хэмжээгээр өртөх магадлалтай гэнэ. Нийт 70 гаруй байшин барилга хар салхын улмаас сүйрч, мод үндсээрээ булгарчээ. Салхины хурд нь 111 км/ц хүчтэй дорно зүгийг чиглэн шуурч буй ажээ. Хуй салхины араас ширүүн бороо, теннисний бөмбөгний чинээ том мөндөр орсон байна. Гамшгийн зарим бүс нутгаар тог цахилгаан тасарч, утасны сүлжээ унажээ.

Сэтгэгдэл ( 0 )