Салаавч аа буцааж авъя аа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг гаргасан салаавчаа буцаая аа гэж байна. “Уучлаарай, би зөвхөн Ч.Ганхуяг биш. Би бас монгол хүн” гэж тэр хэлжээ. Р.Амаржаргалын суудал онгойх эсэхийг УИХ хэлэлцэх үеэр уучлал гуйсан нь “Ам алдвал барьж болдоггүй, салаавч гаргачихвал буцааж болдоггүй ” гэсэн шиг болж байна. Саяхан л салаавч гаргаж байсан байшиндаа очиж суухыг хүсээд унахаар уучлал гуйсан ч эс гуйсан ч өөртөө үзүүлсэн эрхий хуруу болжээ. Салаавчаа гаргасан зүг рүүгээ өөрөө очиж түүндээ өртөх маягийн мазохист үйлдэл гэсэн хувилбар ч байна. Өөрийгөө зөвхөн Ч.Ганхуяг биш гэж бүр өөрөө хэлжээ. Ч.Ганхуягийн зэрэгцээ монгол хүн гэдгээ салаавч үзүүлсэнийхээ дараа, түүний дотор дэвшиж ялагдаж байсан тойрогт нь нөхөн сонгууль болж магадгүй үед сая нэг гэнэт орой руу нь орж ухаарч амжсан байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын суудаг өрөөний цонх руу салаавч гаргасандаа уучлал гуйж байна гэж тэр хэлжээ. Салаавчны чиглэл, овоо хараагаа тааруулсан байдлыг зургаас үзвэл үнэхээр дээрх хүмүүсийн өрөөний цонхыг яг оносон байдалтай гарчээ. Уг нь тэр албан тушаалтнуудад биш тэднийг сонгосон ард түмэнд харуулсан салаавч ч гэж болно. Цаашдаа Оросоос орж ирсэн боловч өөрийн монгол онцлог, төрх, арга техниктэй болж хөгжсөн монгол салаавчийг олуулаа гаргаж Гиннесийн номд, ЮНЕСКО-д соёлын биет бус өвөөр бүртгүүлэх боломж байна. Ам хэл алдах, салаавч, дунд хуруу үзүүлэх аль аль нь монгол үндэсний виртуаль үйлдэл бөгөөд буцаахад ихээхэн төвөгтэй байдгаараа онцлогтой. Бэлгэвчгүй унтаж орхисон нөхөр өглөө нь босч ирээд...  

үргэлжлэлийг http://zugii.mn/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top