Энхийг сахиулагчид маргааш Өмнөд Суданыг зорино

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явуулж буй НҮБын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд манай улсын цэргийн багийн бие бүрэлдэх үүн ажилттай оролцож байгаа билээ. Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх Зэвсэгт хүчний дэд хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай III ээлжийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ. Уг ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Батт өр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын удирдлага болон гадны зочид төлөөлөгч, бие бүрэлдэхүүний ар гэрийнхэн оролцов. Холын улсад энхийн үйлсэд зүтгэхээр мордож буй дайчдаа төр түмэн нь ёслол төгөлдөр үддэг уламжлал бий. Уламжлалыг дагаж уг ээлжийн бие бүрэлдэхүүнийг цагаан сүү, ерөөлийн үгсээр замыг нь мялааж үдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top