Хөвсгөл аймгийн МАН дотооддоо нилээн ширүүн тэмцэлтэй байдаг ажээ. Тэд аймгийн Засаг дарга болохын тулд хоорондоо ширүүхэн “Тулалдсан” байна. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга асан А.Эрдэнэбаатарыг намын нөхөд нь “захиалга”-аар зодуулсан хэрэг гарчээ. Түүний хоёр нүдийг таглаж, баруун нүдний дээд хэсэгт 5-6 см шарх үлдээн, хэвтэрт ортол зодсон байна. Энэ нь Засаг дарга болохын төлөөх нам доторхи тэдний тэмцлийн тод жишээ аж.
А.Эрдэнэбаатарыг захиалгаар зодуулсан гол этгээдүүд одоо тус аймгийн Засаг даргын алба хашиж буй Л.Цэрэнжав, “Лидер кашмер” компанийн захирал Л.Ганболд нар гэж нутгийнхан нь таамагладаг. Бас нэг эх сурвалж хэлэхдээ “Хөвсгөл зам” ХХК-ийн захирал Т.Болдбаатар гэх эр ч үүнтэй холбоотой байхыг үгүйсгээгүй.
Чухам ямар учраас А.Эрдэнэбаатарыг ийнхүү балмадаар зодсон талаар Мөрөн сумын харъяат, холын хамаатан нь болох О.Билэгээс тодрууллаа. Тэрээр “А.Эрдэнэбаатар Мөрөн сумын Засаг дарга байсан, их шулуун шударга хүн. Нам дотроо ноён нуруутай, буурьтай суурьтай, ард түмний амьдрал мэддэг. Намынхан нь манай эндэхийн атаман “балиус” хочтой Мааяад захиалга өгч зодуулсан. Эхнэр нь хүнд өвчтэй гадаадад эмчлүүлж байгаад өөд болсон. Эрдэнэбаатарыг ёстой аймаар зодсон байна лээ. Хоёр нүдийг нь тагласан. Сүүлд намынхан нь уучлал гуйж, түүнд өнгөрсөн сард 30 сая төгрөг өгсөн” гэж мэдээлсэн юм. Мөн МАН-ын гишүүн Г.Туяа ч А.Эрдэнэбаатарыг захиалгаар зодуулсныг баталж “Тийм, ёстой аймаар зодсон байна лээ” гэсэн.
Мөрөн сумын Засаг дарга асан А.Эрдэнэбаатарыг хэвтэрт ортол нь зодсон хэргийг үйлдсэн гэх “балиус” хочит Мааяа нь ТМС төгссөн нэгэн аж. Хэн нэгэн дургүйг нь хүргэвэл хутга дүрэхээс сийхгүй этгээд бөгөөд нутаг орныхон нь андахгүй мэддэг байна. Хөвсгөл аймгийн МАН-ын дотоод хагаралд аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав буруутай, түүн шиг дураараа аашилж буй хүн энэ нутагт үгүйг нутгийн иргэд нь толгой сэгсрэн хэлдэг юм билээ. Түүгээр ч зогсохгүй Л.Цэрэнжав Засаг ноёныг Хөвсгөлийн хөгжилд хоноцын сэтгэлээр ханддаг хэмээн онцолдог байна.

Сэтгэгдэл ( 4 )
Архи татварын хэрэг нь юу болж байна, авилгачид аа?
Архи татварын хэрэг нь юу болж байна, авилгачид аа?
Цэрэнжавыг баривчилж шоронд хий. Ямар балиар нөхөр вэ? Ард түмнийхээ дунд нэр хүндгүй хүн хог л юм байна. Яагаад засаг дарга хийлгэж байгаа юм бэ? АН-хан түүнийг дэмжиж байгаа юм байна. Түүнээс АН-н нөхрийг тэгсэн бол хачин юм болсон доо. Аль хэдийн шоронд хийчихсэн босож ирэхгүй болтол нь нэр төрийг нь гутаан хэвлэлээр сурталчилсан л байгаа. Наашаа МАН цаанаа АН л байгаа хоёр нүүртэй урвагчид МАН дотор олон бий.
яг үнэн. цэрэнжав согтхороо хөвсгөлийг миний вант улс гэж томордог. хойморь нутгийн хөгжлийг ихээр ухрааж байгаа нэгэн дээ. арай дэндүү байдаг шүү.