Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэд хэдэн албан даалгавруудыг барилгын холбогдох байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагуудад хүргүүлжээ. “Хаалга, цонхны норм ба дүрэм, стандартыг мөрдүүлэх тухай” албан даалгаврыг барилгын төсөл зохиогч аж ахуйн нэгжийн удирдлагууд хүргүүлсэн бол “Хаалга, цонхны угсралтыг сайжруулах тухай” албан даалгаврыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нар болон барилгын хөрөнгө оруулагч, захиалагч аж ахуйн нэгжийн удирдлагуудад хүргүүлжээ. Энэхүү албан даалгавар нь Барилга, орон сууцны дулаан хадгалалт, эрчим хүчний хэмнэлтэд нөлөөлдөг хаалга, цонхны угсралт, ашиглалтыг сайжруулж, дулааны алдагдлыг бууруулах зорилготой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )