Энэ онд улсын хэмжээнд 145 мянган өрх 44,3 сая малтай өвөлжихөөр байна. Малчид 1,1 сая тонн өвс, 21,7 мянган тонн сүрэл, 42,2 мянган тонн ногоон тэжээл, 40,7 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 45,9 мянган гар тэжээл бэлтгэж төлөвлөгөөт зорилтоо 82,5 хувьтай хангаад байна. Харин аймаг, сумын аюулгүйн нөөц хуваах нөөцөнд аймгийн хэмжээнд 9,1 мянган тонн өвс бэлтгэж 71,1 хувь сумын түвшинд 16,3 мянган тонн өвс бэлтгэж өвөлжилтийн бэлтгэлийг 82 хувьтай хангасан байна. Өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталжээ. Улсын хэмжээнд хүйтний улирал эхлэж ихэнхи нутгаар хүйтэрч олон жилийн дунджаас ахиу цас орох юм байна. Тиймээс зам даваа хаагдсан үед улсын болон орон нутгийн чанартай авто замыг бэлэн байлгахад шаардагдах нэмэлт зардлыг баталж, 2013, 2014 онд хуваан Засгийн газрын нөөц сангаас гаргахыг холбогдох аймгуудын Засаг дарга нар, Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрчээ.

Сэтгэгдэл ( 0 )