БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Баян-Өлгий, Ховдын баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Халх голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 12-14 градус , өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 9-11 градус, Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )