Энэ өдөр цэрэг цагдаагийн үйл хийхэд сайн

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 20. Буд гариг. Билгийн тооллын 18. Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн наран 08.26 цагт мандан 17.27 цагт жар­гана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сүм дуганыг сэргээх, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top