Ш.Сайхансамбуу бол Сибирийн модыг цаасны эх орон Финляндруу гаргаж, Шанхайд 45 еврогоор шилний үйлдвэр босгосон гээд Монголын төдийгүй гүрэн дамжсан бизнесмен эрхэм. Түүний "Саалийн үнээ" шиг энэ их бизнес тэнгэрээс унаж, газраас ургаагүй нь лавтай. Тэрээр Гандангийн дэнжийн хүүхэд байхаасаа эхлэн өнөөг хүртэл зогсолтгүй хөдөлмөрлөж ихийг бүтээсэн эрхэм хүн билээ. Хамгийн сүүлд гэхэд л түүний хоёр Нарантуул шатаж нилээдгүй хохирол амссан харамсаар зүйл боллоо. Энэ удаа бид ганзгын наймаанаас бизнесээ эхэлж, гавшгай их амжилттай яваа Ш.Сайхансамбуугийн 21 комментийг хүргэж байна.
1. Цагдаа нар галын шалтгааныг цахилгаанаас болсон гэж "хэлнэ" гэж таасан “Зөнч” Ш. Сайхансамбуу.
2. “Нарантуул 2”-т гал санаатайгаар тавьчихлаа гэж хүн болгонруу бухимдсан “Ууртай” Ш.Сайхансамбуу.
3. “Би авлига авсан гишүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байна” гэж яриад АТГ-т дуудагдсан “ам султай”Ш. Сайхансамбуу.
4. Сул гишүүд УИХ-д ороод явцын дунд хэн ч биш болдог. Тэдний нэг нь Г.Уянга гэж сайхан хэлсэн “Шударга” Ш. Сайхансамбуу.
5. Би зальтай хүмүүсийн урхинд ордог гэнэн эр биш гэж онгирдог “Онгироо” Ш.Сайхансамбуу.
6. Төв замыг хаалгаж цэнгэдэг “Шоучин” хүүтэй Ш.Сайхансамбуу.
7. Завханаас УИХ-д нэр дэвшээд 108 гишүүний санал авч унаснаа бэлэгшээдэг “Сүсэг бишрэлтэй” Ш.Сайхансамбуу.
8. Төрлөх нутагтаа гурилын үйлдвэр барьж түмэн олныг тэжээсэн “Буянтай” Ш.Сайхансамбуу.
9. Ака бууны гурвын гурван сумыг том захынхаа шатсан үнснээс олсон “Хурц хараатай” Ш.Сайхансамбуу.
10. “Нарантуул” захыг хотоос гаргана гэдэг дуракудыг хоосон байхад би бүтээн байгуулалт хийсэн хүн гэж томордог “Том” Ш.Сайхансамбуу.
11. Нарантуул захдаа л гэхэд "Эрдэнэт" үйлдвэрийн зургаан мянган ажилтнаас олон хүн ажилуулдаг ажлын байрны эх үүсвэрийн “Алдарт эцэг” Ш.Сайхансамбуу
12. Нарантуулын галаас болж найман тэрбумаар шатсан “Хохирогч” Ш.Сайхансамбуу.
13. Зах ажлуулна гэдэг амаргүй болохоор зовлонгоо тоочиж суугаа “Зовлонт эр” Ш.Сайхансамбуу.
14. Монгол улсаас сохор зоос ч авалгүй Германы банкнаас зээл авч баяжсан “Гавъяатай” Ш.Сайхансамбуу.
15. Намын нөхдөө шүүмжилснээс болоод УИХ-д дахин нэр дэвшиж чадахгүй яваа “Азгүй” Ш.Сайхансамбуу.
16. Бензин үнэтэй болохыг мөрөөддөг баян хүүтэй “Бандгар” Ш.Сайхансамбуу.
17. Би ч гэсэн залуудаа тийм байсан гээд хүүгээ өмөөрдөг “Сайн аав” Ш.Сайхансамбуу.
18. "Төлөвлөсөн ажлынхаа ард заавал гарах хэрэгтэй" гэж ярих дуртай “Түнжин” Ш.Сайхансамбуу.
19. Ангийнхаа оюутанд арын хаалгадуулаад ажилд орж чадаагүй 80- аад оны инженер Ш.Сайхансамбуу.
20. Гандангийн дэнжид бага насаа өнгөрүүлсэн “Ганган” Ш.Сайхансамбуу
21. Галын дайрлаганд өртөж Нарантуулууд нь шатсан, өөрөө “шатаж хохирсон” Бизнесмен Ш. Сайхансамбуу.
Галын дөл өөдөө гэдэг дэвшихийн зөн байлгүй ганц хоёр биш олон зуун Нарантуултай болох болтугай.
Бэлтгэсэн Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 5 )
saihansambuug hohirooj baigaa yum bish olon myngan tvreeslegch ard tvmeniig hohirooj bigaa,BATVVL aluuchind iim zvvl hiih yostoi orgos awah todii !!!
олон зуун нарантуул нь хотын захад л байгаасай
vnen shvv dee narantuulaas hichneen hvn amidralaa bosgoloo hvnii tus mededgvi malnuud
Manai saikhanaa hotoihgui bailgui dee, finland ruugaa modoo zuuguud, shanhaidaa 45 euroniihoo uildveriig ajiluulj l baigaa bailgui...
Ямартаа ч галд хамаг алдсан хүнийг ингэж бичиж болохгүй шүү дээ