Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ийм зөрчил байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

Өнөөдөр МХЕГ-аас уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгаалалын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шалгалтаа танилцуулсан юм. Хяналт шалгалтанд 21 аж ахуй нэгж байгууллага, 4375 ажилтан мөн 119 ажлын байр хамрагдсан байна. Ихэнхи байгууллагууллагаас хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдаагүй зөрчил илэрсэн аж. Ажилтны нийгмийн хамгааллын талаар шалгалт явуулахад “Даваамандал” ХХК нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоод ажиллаж буй нэг ажилтнаа нийгмийн даатгалд хамруулаагүй, НД-ын шимтгэл төлөөгүй, “Цаглашгүй гоулд” ХХК нь зургаан ажилтны ажиллаагүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчын хувиар төлөөгүй байсан зөрчил гарсан байна. Мөн Шалгалтанд хамрагдсан бүх аж ахуй нэгж байгууллагууд ахмадын сан байгуулаагүй зөрчил илэрсэн аж. Шалгалт хийсэн аж ахуй нэгж байгууллагаас 248 зөрчил илрүүлж газар дээр 129 зөрчлийг арилган ажиллажээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулдаггүй учраас эрүүл ахуйн менежмент уул уурхайн салбарт тогтоогүй, удирдлага зохион байгуулалт сул байгаа аж.

Б.Анхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top